Шууд Chart

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны тэргүүн байрын захидал

2019-03-10 09:30:00

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд түрүүлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Б.Аюушжавдаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? Ээжээ. Сайхан хаваржиж байна уу? Таны минь бие сайн биз дээ. Миний муу ээж юу л хийж сууна даа. Ээжээ охин нь хэн нэгэнд захиа бичиж байсангүй ээ. Амьдралдаа анх удаа тандаа зориулан энэхүү захиаг бичиж сууна. Охиныхоо бичсэнийг сэтгэлээрээ сонсож ойлгоорой ээжээ.

Анх мэдээ орсон цагаасаа л эхлэн тантайгаа зөндөө зүйлийн талаар ярилцах юмсан гэж хүсдэг байлаа. Таныгаа хэлгүй дүлий гэдгийг мэдчихээд шидтэн болохыг хүсдэг байсансан, тэгвэл ээжийгээ ярьдаг бүр дуулдаг болгоно доо гэж боддог байлаа. Хэзээ ч биелэхгүй боломжгүй гэдгийг өвөө минь хэлэхэд /үгүй ээ, би том болоод ээжийгээ заавал хэлд оруулна/ гэж хэлдэг байж билээ. Ээжээ охин нь тандаа зөндөө хайртай шүү.

Ээжээ та минь санаж байна уу? Та минь намайг зам хөндлөн гарч чадахгүй гээд сургуулийн хашааны гадна хүлээдэг сэн. Сургуулиас намайг гараад  ирэхэд дуудаж даллана, харин ангийн хөвгүүд “хөөе хэлгүй ээж чинь ирлээ” гэж шоолно. Би тэр үед танд уурлаж “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэж дохиход та хүүхдүүдийн ярихыг сонсоогүй болохоор инээгээд л пичень өгдөгсөн. Дараа өдөр нь дахиад ирэхэд, би хүүхдүүдээс ичээд сургуулийн арын хашаагаар гараад явчхаж билээ. Харин та тэндээ намайг зөндөө хүлээсэнсэн. Одоо бодоход ангийн маань хүүхдүүд, бас би өөрөө хүүхэд болохоор тэнэг байж дээ. Ээжийгээ гомдоосон байх даа. Уучлаарай охиныгоо, тэнэг охиныгоо уучлаарай. Бас хамтдаа цирк үзэж байгаад алиалагч гарч тоглоход та минь үнэхээр чанга инээхэд хүмүүс тань руу эргэж харахад би ичсэндээ таныг чимээгүй гэж дохьсон. Харин та минь дахиж инээгээгүй. Бас автобусанд  суудал олж суугаад намайг суулгах гэж дуудахад би ичээд хүний араар орчихсон. Таныгаа бас л гомдоосон байх даа.

Арай томхон болж 8, 9 дүгээр ангид ороод л таныгаа илүү ойлгож эхлэсэн дээ. Та цэвэрлэгч хийж, би тань дээрээ хичээлээ тарж очихдоо талх чихэртэй хавсарч аваачиж өгдөгсөн. Харин тэр үед би ичихээ больчихсон харин ч бахархаж байсан.

Ээжээ охин нь 6 хүүхдийн ээж болсон, танаасаа салбарлаад өнөр олуулаа болж байна даа. Бага хүү маань нэг удаа ээжээ та эмээг хэлгүй, хэлгүй гээд л байсан чинь эмээгийн аман дотор аймаар том хэл байна лээ шүү дээ гэж хэлж инээлгэж билээ. Одоо би хүүхдүүддээ хүнийг дутуу юмаар нь гоочилж, дуурайж, шоолж болдоггүй шүү гэж захиж хэлдэг.

Одоо удахгүй охин нь эмээ болно, харин та минь буурай эмээ болно.

Хоёулаа хамтдаа өтөлж, хамтдаа жаргана аа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол хоёулаа дахин ээж охин болж төрөөд зөндөө ихийг ярилцана шүү. Шөнө, өдөр хоёр ч багадах байхдаа та бид хоёрт. Тэр үед би таныг ээжээ гэж дуудахад та над руу харж миний охин нааш ир гэж хэлээрэй. Би тань дээрээ гүйгээд л очно шүү ээжээ. Тиймээ би хорвоогийн хамгийн сайхан ээж дээрээ гүйгээд л, гүйгээд л очно оо.


“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны тэргүүн байрын захидал  
Үзсэн: 10307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-20 21:46
Бусад 7 байр яаасан юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 23:12
уншаад зөндөө уйллаа. гэхдээ өрөвдсөндөө тэргүүн байранд оруулсан гэж бодохгүй байна. хүний л амьдрал хойно жаргал зовлон ээлжлэнэ шүү дээ. эх хүн үрдээ ухаангүй хайртай байдаг
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 11:12
ГОЁ Бичжээ мундаг эмэгтэйд амжилт хүсье
Жаргал ханд [127.0.0.xxx] 2019-03-12 11:05
Манай охин захидал бичсэн юм тэр захидалийг авч болох уу хариу
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 20:32
Ymar goy ym be eejteigee hamt urt udaan saihan amidrarai ta mine
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 20:19
Үнэхээр сайхан санагдлаа. Их ч уйллаа. Ээж минь тэнгэрийн оронд байгаа болохоор захидал бичиж чадсангүй ээ.
Т.Н [127.0.0.xxx] 2019-03-11 20:17
Хүний эх гэдэг үнэхээр агуу шүү. Зөвхөн үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг . Би ээжийнхээ ачийг хариулж чадахгүй яваадаа байнга зовдог. Гэлээ гээд хий дэмий бодохоос наашгүй. Ээж минь намайг жаргалтай явбал л сэтгэл нь амар байдаг ym шигээ. Ээждээ дэндүү их хайртай шүү. Үүнийгээ илэрхийлж чадахгүй л явна даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 20:00
үнэхээр зүрх сэтгэлийн угаасаа бичсэн гоё захидал бна.баярлалла ээжийгээ саначихлаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 12:09
ээж минь бурхны оронд байгаа ээжийгээ саналаа
Цоомоо [127.0.0.xxx] 2019-03-10 23:54
ээжийгээ саначлаа... уйлж байна би. ээж минь бурхны оронд байгаа олон жил болж байна даа хөөрхий минь
Kh .Togos [127.0.0.xxx] 2019-03-10 22:38
Zahidal setgel hudulgum saihan boljee . Dahij eej ohin bolj turuud yriltsahad neeree l idur shunu ch hureltseheergui bagadah bh daa .
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 22:00
МНВ телевиз ямар гоё гэгээлэг нэвтрүүлэг хийгээ вэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 15:24
сайхан сургамжтай захиа байна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 14:28
сайн бнуу манай охин 7настай налайхын 103р сургуульд сурагч захиа бичсэн очсон боловуу шүүгээд ѳгѳх боломж бий юу
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 14:00
Mash goe setgel hudulgusun bs surgamj bloh zahidal bn .sain saihniig hvsiye .urt naslaarai
B [127.0.0.xxx] 2019-03-10 13:40
Nutgiin mini xvn bna daa.Vnexeer saixan bichsen bna lee.Eejiigee sanaj bnaa.Minii eej tengeriin ornoos vr xvvxdee iveegeed xarj, xandaj yvaag oxin n mederch bgaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 13:23
Teselgvi uilchihlaa.saihan setgel uhaaral bvh l saihan zviliig bichjee tomorsvhdee bayr hvrgie.iim saihan uhaantai ohintoi eejd ni bayr hvrgie urt nasalj udaan jargaarai.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 12:34
bayar hurgie uilahiin argagui bn
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 12:15
Сэтгэлийн илэрхийлэл баяр баясалаа хуваалцсанд баярлалаа.танд амжилт хүсье.Таны захидлыг олны сэтгэлд хүртэл дуулаж өгсөн жүжигчиндээ баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 12:10
ҮНЭХЭЭР гоё бичжээ
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 12:07
Bayr hurgie mash ih setgel hodlol uhaaral
Эбо [127.0.0.xxx] 2019-03-10 11:27
Тэсэлгүй уйллаа.гайхалтай
Hh [127.0.0.xxx] 2019-03-10 11:06
Hoorhii eej n urt udaan naslaarai. Ene zahidliin uraldaan chin ghdee orovch setgleer shuuh herggui l baimaar. Zahidliin bichlegiig n bas anhaarch shuumeer yum. Orovdlteinum bichie gevl zondoo l zovlon uzsen humuus baigaa shuu dee.
Enhee [127.0.0.xxx] 2019-03-10 10:59
Mundag ohin bna

Бидэнтэй нэгдээрэй