
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.
2019 оны 03 дугаар сарын 12-ны 20 цагаас 03 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас, 2 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хүйтнээс 4 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.