
Олон улсын бестселлер номын зохиогч Хан Кёнг А “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг” хэмээсэн удаатай. Тэгвэл Холливудын дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 50 наснаас эхэлсэн ч оройтохгүй гэдгийг “нотоллоо”.
Учир нь 1969 онд төрсөн дуучин бүсгүй энэ сард тав дахь удаагаа сүй тавьсан юм. Тэрбээр 1997-1998 оны хооронд Куба гаралтай Ожани Ноатай хамт амьдарч, хосууд гэрлэлтээ батлуулсан. Гэвч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж Ноагаас салсныхаа дараа 2001 онд бүжигчин Крис Жүддтэй гэрлэсэн ч нэг жилийн дараа хосууд хоёр тийш болсон. Женнифер Лопез хоёр дахь нөхрөөсөө салаад удаагүй байхдаа жүжигчин Бэн Аффлектай сүй тавьсан ч 2004 онд салж, найз Марк Антонитойгоо үерхсэн. Тэд тухайн ондоо гэрлэж, 2008 онд ихэр хүү, охиноо өлгийдөж авсан ч 2014 оны зургаадугаар сард гэрлэлтээ цуцлуулсан.
Женнифер 2017 оны хоёрдугаар сараас “New York Yankees” бейсболын багийн тамирчин Алекс Родригезтэй болзсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Алекс хайртдаа сүйн бөгж бэлэглэжээ.
Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 50 наснаас эхэлдэг | ||
Үзсэн: 34840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.