
Суут физикч Альберт Эйнштейний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1879 оны гуравдугаар сарын 14-нд мэндэлж байжээ. Эйнштейний 1905 онд хэвлүүлсэн дөрвөн ажил тухайн үеийн шинжлэх ухааныг ул үндсээр нь шинэчилж, шинэ түвшинд гаргасан юм. Тодруулбал, E=mc² гэх онолыг гаргаж ирсэн "Масс-энергийн адил чанар", цаг хугацааны удаашралын тухай алдарт "Харьцангуйн тусгай онол", гэрэл нь долгион бус, бөөм гэдгийг харуулсан "Фотоэлектрик эффект" зэргээс гадна уг сэдэвт хамаарах "Броуны хөдөлгөөн" гэсэн дөрвөн ажлаа хэвлүүлжээ.
Дашрамд дуулгахад, Альберт Эйнштейн төрсөн өдрөө тэмдэглэдэггүй байсан төдийгүй "Төрсөн өдөр бол хүүхдийн баяр" хэмээдэг байж. Доорх гэрэл зургийг 1953 оны энэ өдөр буюу Альберт Эйнштейний 74 насны төрсөн өдрөөр авчээ.
Альберт Эйнштейн төрсөн өдрөө тэмдэглэдэггүй байсан | ||
Үзсэн: 3480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.