
“Сочи-2014” өвлийн олимпийн зохион байгуулагчид шилдэг хувцаслалт бүхий улс орнуудын нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн нь ихээхэн сонирхол татсан явдал болоод байна.
Манай улсын хувьд уг жагсаалтад гуравдугаар байрт бичигдсэн нь таамаглаагүй амжилт болсон юм. Учир нь, үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн уг загвар шүүжлэлд өртөөд байсан.
Улмаар олон нийтийн цахим хуудаснаа монголын баг тамирчдын хувцсыг АНУ, Япон зэрэг улсуудтай харьцуулан, “МИАТ-ийн цэвэрлэгч юм уу? Ахлах ангийн сурагч юм уу? Очоод гаргасан амжилтаараа биш өмссөн зүйлээрээ онигоонд ирэх юм байна даа” гэхчлэн бичсээр байсан тул саарал өнгийн хослолыг цэнхэр болгон сольсноор, хөлгийн жолоо залсан юм.
Ингээд “Сочи-2014” өвлийн олимпийн шилдэг хувцаслалт бүхий 10 улсын гоёлыг танилцуулж байна.
Нэгдүгээр байр: Франц улс
Загвар зохион бүтээгч: LACOSTE

Хоёрдугаар байр: Эстони улс
Загвар зохион бүтээгч: MONTON

Гуравдугаар байр: Монгол улс
Загвар зохион бүтээгч: Гоёо брэнди, Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггетти

Дөрөвдүгээр байр: Бразил улс
Загвар зохион бүтээгч: NIKE

Тавдугаар байр: АНУ
Загвар зохион бүтээгч: Ralph Lauren
.jpg)
Зургаадугаар байр: Болгар улс
Загвар зохион бүтээгч: AGRESSIA, VIST

Долоодугаар байр: Швед улс
Загвар зохион бүтээгч: H&M

Наймдугаар байр: Их британи улс
Загвар зохион бүтээгч: ADIDAS

Есдүгээр байр: Канад улс
Загвар зохион бүтээгч: Hudson’s bay

Аравдугаар байр: Итали улс
Загвар зохион бүтээгч: ARMANI
.jpg)
Монгол тамирчдын хувцас шилдгүүдийн эгнээнд бичигдлээ | ||
Үзсэн: 3759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.