
Оросын айл өрхүүдийн амьжиргааны төвшинг харуулсан судалгааг ойлгохгүй байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Оросын статистикийн Ростат агентлагаас гаргасан судалгаагаар айл өрхүүдийнх нь 3-ны 1 нь, 1 жилд нэг хүнд 2-оос илүү гутал авах боломжгүй байдаг гэжээ.
Статистикийн байгууллагаас нь гаргасан судалгааны энэ дүнд тайлбар хийхийг хүсэхэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ойлгохгүй байна хэмээн хэлсэн байна. “Кремль энэ мэдээллийг ойлгох гэж зовж байна. Яагаад заавал гутал гэж? Яагаад айл өрхүүдийн гуравны нэг нь гэж? Статистикийн газраас энэ судалгаандаа тайлбар хийвэл их баярлана” гэж тэрээр хариулсныг барууны хэвлэлд дурджээ.
Үүний улмаас “Оросын статистикийн газраас гаргасан мэдээлэл, Песковын өгсөн хариулт, Оросын эрх баригчид албаны хүмүүс бодит байдлаас хол хөндий байдгийг харуулж байна” хэмээн барууны хэвлэлд бичсэн байна.
Учир нь Ростат агентлагийн агентлагийн статистик мэдээлэлд мөн, Оросын айл өрхүүдийн 80 хувь нь цалингаараа амьдрахад хүнд байна гэсэн аж. Үүнээс гадна, судалгаагаар Оросын айл өрхүүдийн тал хувь нь 7 хоногийн амралтын өдрөө гэртээ байж амарч чаддаггүй, 12,6 хувь нь нийтийн эсвэл гадаа бие засах өрөөтэй, 10,1 хувь нь өдөр бүр мах иддэг, 10 хувь нь 7 хоногт 3 удаа мах идэж чаддаггүй гэсэн байна. Мөн 11 хувь нь байнга хэрэглэдэг эм тариагаа авч чаддаггүй гэсэн бол, 11,2 хувь нь шинээр хувцас авч шинэчилж чаддаггүй, 35,4 хувь нь жилд 2 гутал л өмсдөг гэжээ.
Яагаад заавал гутал гэж... | ||
Үзсэн: 2456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.