Шууд Chart

Сочигийн олимпийг Норвегийн тамирчид тэргүүлж байна

2014-02-10 14:04:53

2014 цагаан олимпийг Норвегийн тамирчид тэргүүлж эхэллээ. Өчигдөр тэмцээн хуваарийн дагуу уулын цанын эрэгтэйчүүдийн Downhill төрлөөр эхэлсэн.  Энэ төрөлд 50 тамирчин оролцсоноос Австрийн тамирчин Маттис Маер хоёр минут зургаан секунт 23 дойлийн амжилтаар олимпийн аварга цол хүртсэн. Харин Италийн тамирчин Кристоф Иннхофер тэргүүлэгчээс зургаан дойлиор хоцорч мөнгөн медалийг, Норвегийн тамирчин Жансруд түүнээс дөрвөн дойлоор хоцорч хүрэл медалийг хүртлээ.

Харин хоёр дахь өдрийн хамгийн сонирхолтой тэмцээн анх удаа олимпийн төрөлд багтсан уран гулгалтын багийн тэмцээн байлаа. Аваргын төлөө эзэн орон ОХУ, Канад, АНУ, Итали Ази тивийн төлөөлөл Японы багууд анхны багийн олимпийн аварга цолны төлөө дөрвөн төрлөөр өрсөлдсөн. Оросууд уран гулгалтаар дэлхийн шилдэг нь гэдгээ нотлон багийн төрөлд тасархай түрүүллээ. Мөнгөн медалийг Канад, Хүрэл медалийг АНУ-ын тамирчид өвөртөлсөн байна. Энэ өдөр Сочигийн мөсөн талбайд гайхамшгийг бүтээсэн тамирчин бол Оросын 15 настай залуу тамирчин Юлия Липницкая байв.
 
Тэрээр ганцаарчилсан төрөлд эх орноо төлөөлөн 141.6 оноо авч энэ өдрийн хамгийн дээд оноог авсан. Мөн энэ олимпийн хамгийн залуу аварга боллоо. Мөн өнгөрсөн шөнө болсон биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын зайд 84 тамирчин Сочигийн замд уралдлаа. Энэ зайд Словакийн тамирчин Анастасияа Кузмина нийт замыг 21 минут зургаан секунт найман дойлоор туулж олимпийн наадмын хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрээр 2010 оны Ванкуверийн олимпт ОХУ-ын нэрийн өмнөөс уралдан анхны алтан медалиа зүүж байсан юм. Харин мөнгө, хүрэл медалийг Оросын тамирчин Олга, Украйны тамирчин Вита Семренко нар зүүсэн юм.
 
Чарганы тэмцээн мөн өнгөрөгч шөнө эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлж Германы тамирчин Felix Loch түрүүлж хошой алтан медаль хүртлээ. Харин Мөнгөн хүрэл медалийг Оросын тамирчин Алберт Демченко, Италийн тамирчин Армен нар хүртсэн юм.
Цанын чөлөөт үсрэлтийн эрэгтэйчүүдийг Польшийн тамирчин Kamil Stoch тэргүүлж олимпийн наадмын анхны алтан медалиа зүүлээ. Мөнгөн медалийг Словенийн тамирчин Peter , хүрэл медалийг Норвегийн тамирчин Андрес Бардл нар хүртсэн байна. Мөн сноубордын эмэгтэйчүүдийн slopstyle төрөлд нэгдсэн улсын тамирчин Жэми Андерсон түрүүллээ. Тэрээр анхны олимтоо оролцсон юм. Харин мөнгөн медалийг Финландын тамирчин Энни, хүрэл медалийг Их Британи Женни Жонс нар хүртжээ.
 
Цагаан олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох тэшүүрийн 3000 метрийн эмэгтэйчүүдийн уралдаанд Недарланд бүсгүй Ирина Вүүст түрүүлж цагаан олимпийн гурав дахь алтан медалиа хүртлээ. Харин энэ төрөлд мөнгөн медалийг олимпийн хошой аварга Дэлхийн найман удаагийн аварга Чех бүсгүй Мартина Сабликова, хүрэл медалийг Эзэн орны тамирчин Олга Граф хүртсэн юм. 
 
Олимпийн наадмыг Норвегийн тамирчид долоон медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Нидерланд, Америк, Канад, Оросын тамирчид дөрвөн медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Одоогоор 17 орны тамирчид Сочигийн олимпоос медаль хүртээд байна. 
 
 
 

Сочигийн олимпийг Норвегийн тамирчид тэргүүлж байна   
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй