Шууд Chart

Алтны тухай таны мэдэх, мэдэхгүй нууцуудаас...

2019-04-08 13:21:12

ИНГАГИЙН ЭЗЭНТ УЛСЫН ШИЖИР АЛТНЫ НУУЦ

Хүн төрөлхтний нийгэм шижир алтаар зоос хийх болсон цагаас хүмүүс ямагт шижир алтыг зүүдэлсээр иржээ. Хүмүүс цагтаа домогт гардаг Соломонвангийн эрдэнийн сан, Шиба хатан хааны шүр сувдын сан руу тэмүүлэн зүтгэсээр, сүүлдээ Колумб шинэ эх газрыг нээсний дараа маш олон хүн шижир алт эрж хайх харцаа Америк тив рүү чиглүүлсэн байдаг.

ПОСАРОГИЙН ШИЖИР АЛТ

Индианчуудын домогт, Ингагийн эзэнт улс бол нэг алтны улс байсан гэж гардаг. 1532 оны 9 дүгээр сард, Испанийн колончлогч Посаро 160 цэрэг авч далайн түвшнээс 3500 метр өндөр Андисийн нурууг давж, анх удаагаа энэ оронд явж хүрчээ. Ингагийн гол суурин болох Кашмаркаг хулжин зальтай Посаро тооцоолон довтолж цохиод, Ингагийн эзэн ван Атварпаг олзолж, дараа нь ингачуудаас шижир алт болон цалин цагаан мөнгөөр олзонд орсон Атварпагийн өргөөг дүүргэхийг шаардсан байна.

Өөрийнхөө эзэн дээдсээ худалдан авахаар Ингачууд нийт 13265 фут шижир алт, 26 мянган фут цалин цагаан мөнгөөр төлбөр хийсэн байна. Гэвч Посаро амласнаасаа буцаж Ингагийн эзэн вангийн амийг хөнөөжээ. Түүхэнд Ингагийн эзэнт төрийн хамгийн сүүлчийн эзэн ван Атварпа цаазын тавцанд гарахдаа нарны бурханд хандаж колончлогчдод аймшигт хараал хийсэн гэсэн домог байдаг. Тэр хараал нь биелж, түрэмгийлэгчид бузар олзоо булаалдаж дотроо, алалдаад эцэстээ бараг бүх удирдагчид нь түүний дотор Посаро өөрөө алагдаж, зарим нь гянданд  суусан гэдэг. Харин Ингагийн тэр их хэмжээний эд эрдэнэс эцэстээ хааш нь ч юм алга болжээ.

Зарим хүн тэдгээр шижир алт болон Атварпагийн хүүрийг Ингачууд буцааж аваад нууж далдалсан, нуусан газар нь өнөөгийн Эквадорын Рианганад ууланд байх ёстой хэмээн ярьцгаадаг байна. Маш олон эрдэнэсийн эрэлчид амь насандаа учирч болзошгүй аюул, түгшүүрийг үл тоомсорлон, Рианганадын бүс нутагт хүрч эрдэнэсийн санг эрж хайсан боловч энэ намгаар бүрхэгдсэн, хорт могой зэрлэг амьтад сүлжилдсэн нутагт тоо томшгүй эрдэнэсийн эрэлчид очоод тэндээс эргэж ирээгүй гэдэг.  

ШИЖИР АЛТАН НУУРЫН ШИРГЭЖ ДУНДАРШГҮЙ ЭРДЭНЭС ГЭЖ...

Төв Америкийн ширэнгэнд орших шижир алтан нуурын тухай нэгэн домог байдаг. Домогт өгүүлэхээр, эртний Ингагийн эзэн вангийн титэм залах ёслол дандаа энэ нуурын эрэг дээр болдог байж гэнэ. Ёслол үйлдэх үеэр, иргэд түшмэлүүд тус тус өөрсдийн шижир алт, эрдэнийн чулуугаа улсын эзнийхээ өлмийнд өргөдөг байжээ.

Дараа нь улсын эзэн тэдгээрийг бүгдийг нууранд хаяж, эрхэм хүндтэй нарны бурханд өргөдөг байж гэнэ. Тэр мэтээр үеэс үед дамжсаар, нууранд хэчнээн эд эрдэнэс хуримталсныг хэн ч хэлэхийн аргагүй болсон гэдэг.

16 дугаар зуунд Испаничууд Ингагийн эзэнт гүрнийг байлдан дагуулснаас хойш колоничлогчид шижир алтан нуурыг эрж хайх нь ер нэг ч тасраагүй гэнэ. Хамгийн сүүлд тэд  өнөөдрийн Колумбын Гудавейда нуур луу анхаарлаа хандуулжээ. 

1545 онд Испанийн нэгэн хайгуулын анги нуурын гүехэн уснаас хэдэн зуугаар тоологдох шижир алтан эдлэл гаргасан нь шижир алтан нуурын домгийг гэрчилсэн үйлдэл болсон байна. Гэвч хүмүүс нуурын гүнд байгаа эрдэнэсийн санг яагаад ч татаж гаргах аргагүй байгаа аж.

Эрт урьдын эрхэм чухаг эрдэнэс үе үеийн Ингагийн эзэн хаадын сүнсийг сахиж байдаг гэх яриа ч бий. Хүмүүс хэзээ нэгэн цагт энэ нууцыг тайлна хэмээн хүлээсээр байдаг ажээ.


Алтны тухай таны мэдэх, мэдэхгүй нууцуудаас...  
Үзсэн: 3739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй