Шууд Chart

Үндэсний лигийн улирлын дэд хэсгийн аваргын цувралын эхний тоглолт Багануур дүүрэгт боллоо

2019-04-09 10:15:59

Үндэсний лигийн 2018-2019 оны улирлын дэд хэсгийн аваргын цувралын эхний тоглолт Багануур дүүргийн “Уурхайчин” спортын ордонд боллоо.

Тус дүүргийн баг улиралд амжилтаараа лигийн хүснэгтийг тэргүүлсэн учраас талбайн давуу талаа ашиглаж, ийнхүү өөрийн талбайд аваргын цувралын эхний тоглолтыг хийсэн юм.

Тоглолтын эхлэлийг талбайн эзэд болох Багануурын баг 15-0 гэж сайн эхлүүлэв. Гэсэн ч Сэлэнгэ нутгийн залуус оноог нөхөж, улмаар хоёрдугаар үеийн эхлэл хэсэгт илүү болж чадлаа.

Харин гуравдугаар үед Багануур баг довтолгооны гүйцэтгэл сайтай байж 10 орчим онооны давамгай байдлыг олж авсан. Ингэснээр 102-92 харьцаатай Багануур баг хожлоо.

Тус тоглолтод А.Бямбадорж 27 оноо авсан бөгөөд долоон удаа гурван онооны шидэлтийг оновчтой болгосон юм.

Үндэсний лигийн дэд хэсгийн Аваргын цувралын эхний ялалтыг өөрсдийн “Уурхайчин” спортын ордонд авсан Багануур баг дараагийн тоглолт Сэлэнгэ аймагт зочилж хийх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний лигийн улирлын дэд хэсгийн аваргын цувралын эхний тоглолт Багануур дүүрэгт боллоо  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй