
2019 оны төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/77 тоот “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, хадгалах, тэсэлгээний ажил гүйцэтгэх явцад эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Юүшэнгминг ХХК-ийн Дулаанхарын уурхайн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулахад төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар чанарын шаардлага хангаагүй, ашиглах хугацаа хэтэрсэн тэсэлгээний хэрэгслүүдийг Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор баталсан “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн дагуу уурхайн удирдлагаас томилсон техникийн ажилтны удирдлагын дор аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн устгуулж, тэсэлгээ хийсэн газарт нөхөн сэргээлт хийлгэн ажиллав.
Тэсэлгээ хийсэн газарт нөхөн сэргээлт хийлгэн ажиллав | ||
Үзсэн: 1852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.