Шууд Chart

Сочигийн олимп ихрүүдэд ээлтэй байна

2014-02-11 14:45:10

Өвлийн олимпийн 22 дугаар наадмын тэшүүрийн төрөлд недарландчуудын ноёрхол үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр болсон эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд Нидерландын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан. Харин хоёр дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанд мөн л нидерланд бүсгүй Вүүдэс түрүүлсэн. Түүнчлэн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанд нидерландуудын ноёрхол үргэлжилж алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Нидерландын тамирчин Михаел Мюлдер алтан медаль хүртсэн нь түүний анхны олимпийн медаль юм. Тэрээр өмнө дэлхийн хошой аварга болж байсан бол энэ удаад Олимпийн аварга болж байна. Харин мөнгөн медалийг түүний нутаг нэгтэн Яан Смингс зүүлээ. Тэрээр олимпийн наадмаас анхны медалиа хүртсэн нь мөнгөн медаль байлаа. Хүрэл медалийг Михаел Мюлдерийн ихэр Роналд Мюлдер хүртлээ. Сочигийн олимп эгч дүүс болон ихэр тамирчдад ээлтэй байна. Учир нь Олимпийн наадмын эхний өдөр цанын чөлөөт үзүүлбэрийн могул төрөлд Канадын эгч дүүс болох Жюстин болон Хлоя Дюфур-Лапуант нар медалийн тавцанд хамтдаа зогсож байсан. Харин өчигдөр Нидерланд ихрүүд болох Михаел Мюлдер, Роналд Мюлдер нар медалийн тавцанд хамтдаа зогслоо.

 
 

Сочигийн олимп ихрүүдэд ээлтэй байна  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй