Шууд Chart

Цагаан олимп үргэлжилж байна

2014-02-11 15:17:22

Цагаан олимпийн багийн тэмцээн уралдаанууд үргэлжилж байна. Өчигдөр Сочигийн мөсөн талбайд кёрлингийн   10 тоглолт боллоо. Тэмцээнийг нээж эзэн орон ОХУ Их Британы шигшээ багууд нээлтийн тоглолтыг хийсэн. Энэ тоглолтод Их Британы эрчүүд 7-4 ээр ОХУ-ын шигшээ багийг буулган авлаа. Харин хоёр дахь тоглолт Швейцарь Шведийн багуудын хооронд болж энэ тоглолтод 7-5-аар Шведийн баг хожил авсан. Манай урд хөрш Хятадын эрчүүд Данийн шигшээ багийг 7:4-ээр хожсон. Мөн энэ өдөр болсон Герман, Канадын тоглолт тун сонирхолтой болж Канадын эрчүүд 8-11-ээр Германуудыг буулган авсан. Кёорлингийн тэмцээний аваргууд энэ сарын 20, 21-ны өдрүүдэд тодорно.

Өвлийн олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг Хоккейн талбайд өчигдөр хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт АНУ- Швейцарийн багуудын хооронд болсон. Энэ тоглолтод Америк бүсгүйчүүд Швейцарийн шигшээ багийг бут нэргэж 9:0-ээр буулган авсан. Харин нөгөө тоглолт А хэсгийн Финланд Канадын багуудын хооронд болж. Энэ тоглолтод Канадын шигшээ багийн бүсгүйчүүд 3-0 ээр Финляндын шигшээг буулган авлаа. Өнөөдөр хоккейн эмэгтэйчүүдийн тоглолт үргэлжилнэ. Эхний тоглолт B хэсгийн ОХУ болон Японы багийн тоглолт. Харин хоёр дахь тоглолт Герман Шведийн багуудын хооронд болно. Өвлийн олимпийн 22 дугаар наадмын хоккейн тэмцээий аварга баг олимпийн наадмын сүүлийн өдөр тодрох юм.

 

Цагаан олимп үргэлжилж байна  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй