Шууд Chart

Арьс, ширний урамшууллыг олгоно

2014-02-11 15:27:45

 Арьс, ширний урамшууллыг ирэх сараас олгож эхэлнэ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас малынхаа арьс, ширийг үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан малчдад урамшуулал олгож эхэлсэн.

Арьс, ширний урамшууллыг жилд хоёр удаа олгоно. Эхний урамшууллыг ирэх гуравдугаар сард олгох бол, дараагийн урамшууллыг есдүгээр сард олгох юм байна. Хамгийн гол нь малчид түүхий эд тушаасан эсэхээ баримтаар баталгаажуулж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулснаар урамшуулалд хамрагдах боломжтой.
 
Малчид урамшуулалд хамрагдахын тулд хоршооны гишүүн байх ёстой гэдгийг ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Амаржаргал хэлж байна.
 

Арьс, ширний урамшууллыг олгоно   
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй