Шууд Chart

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан үйлдлээс сэрэмжлүүлж байна

2019-04-16 10:40:15

Иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлэв.

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагад СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй бөгөөд хяналт шалгалтыг удирдамжтайгаар зөвхөн Хяналтын хуудасны асуумжын хүрээнд явуулдаг болно. Түүнчлэн танд өөрийн улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан холбогдох хууль хяналтын байгуулагад хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоохыг уриалж байна.

Иргэн та Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлаар 1800-1286, 7012-8012 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.


Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан үйлдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 2892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй