Шууд Chart

Шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдалд шалгалт хийв

2019-04-23 17:59:39

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-ТАНЫ ОРОЛЦОО” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, “ЭрчимБаян-Өлгий” ХК-ийн шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар зарим худгийн таг дутуу хаагддаг, худгийг байгалийн  чулуу, лист төмөр зэргээр хаасан, худаг, сувагчлал, кабель шугамууд нь хогоор дүүрсэн, арчлалт цэвэрлэгээ хийгдээгүй, авто зам, машины зогсоолд байрласан худаг стандарт бус тагтай байгаа нь аваар осол гарах боломжийг бүрдүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авчээ. 

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын ЗДТГ хамтран тус сумын нутаг дэвсгэрээс урсдаг Ховд голын хоёр талын 30 км эрэг дагууд хуурай хог хаягдлыг түүж, ачиж, их цэвэрлэгээ хийлгэх ажлыг зохион байгуулжээ. Цэвэрлэгээнд 1200 гаруй хүн оролцож 32 тэвш /портер/ хуурай хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.


Шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдалд шалгалт хийв  
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй