Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Жүжигчин Жи Чан Үг цэргээс халагдлаа

2019-04-27 13:27:13
Error loading player: No playable sources found

Өмнөд Солонгост 18 нас хүрсэн эр хүн бүр цэргийн алба хаах ёстой байдаг. Энэ улсад тамирчин, жүжигчин, дуучин гээд ямар ч "од" байсан цэргийн албанаас зугтах боломжгүй юм. Харин фэнүүдэд нь хүндэлж биширдэг хүнийхээ цэргийн хувцастай зургийг харах нууцхан хүсэл байдаг гэх.

Солонгосчууд хүндэлж, биширдэг олны танил хүмүүсээ гэр бүлийнхээ гишүүн мэтээр хайрлаж, цэргийн албанд үдэн гаргаж, угтах авах нь бий.   

 

БНСУ-ын жүжигчин Жи Чан Үг /Ji Chang Wook/ өнөөдөр цэргээс халагдсан байна. Дорнын тулааны урлаг эзэмшсэн тул зодоонтой киноны дүр бүтээхдээ гаргуун хэмээн үнэлэгддэг Жи Чан Үг хоёр жил цэргийн алба хаагаад ийнхүү өнөөдөр халагдаж буй аж.

Улсынхаа нэр хүнтэй эрэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг цэргийн албанд мордоход фэнүүд нь уйлан гаргаж өгч байсан бол өнөөдөр түүнийг баяр хөөртэйгээр угтан авч байна.

Эдүгээ 32 настай жүжигчин залуу ажил мэргэжлийн гараагаа мюзикл театраас эхлүүлж байжээ. Тэрбээр сайн жүжигчин төдийгүй сайн дуучин юм.

Жи Чан Үгийг цэргээс халагдах сургаар л олон ангит киноны гол дүр санал болгож эхэлсэн байна. Өмнөд Солонгосын найруулагч Жан Жиний бүтээл болох "City of Stars" цувралын гол дүрд Жи Чан Үгийг тоглох санал тавьжээ.

Энэ тухай Жи Чан Үгийн энтертайментаас мэдээлэхдээ "Жи Чан Үгт маш олон цувралын гол дүр болон нэг ангит кинонд тоглох санал ирсэн. Тэрбээр ирсэн саналуудыг сайтар судалж байгаа" гэжээ. 


Жүжигчин Жи Чан Үг цэргээс халагдлаа   
Үзсэн: 7834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 16:02
argagyi hsdee tsergiin zoxion baigyylalt manaixaas tes ondoo cnadbarlag xalamj anxaaral nomer 1 bas tebcneertei
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 09:00
Манайхан бол цэргийн албанаас шууд зугтаана
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 08:25
Монголд бас ингэмээр байгаам даа
Zochin [127.0.0.xxx] 2019-04-28 15:43
Hoshnognii amsar n neegdcheed iree biz,
Zochin [127.0.0.xxx] 2019-04-30 12:38
Amnaas umhii hanhalsan novsh ve
Зочин [127.0.0.xxx] 2019-04-28 19:29
Ataarhuu ats ve xaxa
Зочин [127.0.0.xxx] 2019-04-28 15:36
Манай жүжигчид дуучид ингээд эр хүн шиг цэргийн алба хаагаад ирдэг бол гоё байхсан бараг л бүгд явдаггүй байх шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 15:35
Сайхан залуу
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 15:31
Mundag jujigchin togolson kinogiin uzeh mash durtai amjilt

Бидэнтэй нэгдээрэй