МЗХ-ноос 16 дахь жилдээ зохион байгуулж буй “Цагаан-Уул” наадам өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж шуугиан тарьсан. Учир нь шүүгчдийг эрт зарласан нь наадмыг будлиантуулахад хүргэсэн гэх хэл амыг дагуулсан. Харин энэ жил МЗХ хашир суусан бололтой тэмцээнийхээ шүүгчдийг нууцалж байна.
Жилд ганцхан тохиох хайрын шүлгийн наадам найрагч залуусын өөрсдийгөө сойдог хамгийн том баяр наадам гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ жилийн хувьд аймгуудад эхлэн зохион байгуулагдаж эхний гурван байрт шалгарсан найрагчид улсын хэмжээний наадамд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлогтой.
| “Цагаан-Уул” наадмын шүүгчдийг нууцалж байна | ||
| Үзсэн: 1520 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.