Шууд Chart

Дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ

2019-04-30 18:05:00

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан тул энэ сарын 29-ны өдрөөс эхлэн сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ. Өмнөх шалгалтаар тус сургуулийн удирдлагуудад ундны усны аюулгүй байдлыг хангуулах, гүний худагтай болгох, хүүхдүүдийг гар угаах, усанд орох нөхцөл боломжоор хангах болон гал тогооны цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн аж. Гүний худгийн усыг химийн болон нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.


Дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй