Шууд Chart

Соёлын үл хөдлөх дурсгалыг эзэнжүүлээгүй, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлээгүй байв

2019-04-30 18:05:54

Булган аймгийн Булган, Бүрэгхангай, Баяннуур, Хангал сумдын түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн сан бүрдээгүй, дурсгалыг эзэнжүүлж хамгаалаагүй, хадгалалтын байдалд тавих хяналт сул, соёлын өвийг хамгаалах, өв уламжлал, ёс заншил, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хангалтгүй хийсэн, дотоод хяналт шалгалтыг журмын дагуу хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн байна. Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй Бүрэгхангай, Баяннуур сумын Соёлын төвүүдэд шийтгэврийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж өгчээ.

 Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна” гэж заасны дагуу бүх шатны ИТХ, Засаг дарга нар орон нутагтаа байгаа “Соёлын үнэт өвөө” хайрлан хамгаалцгаах шаардлагатай байна.


Соёлын үл хөдлөх дурсгалыг эзэнжүүлээгүй, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлээгүй байв  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй