Шууд Chart

Савласан бүтээгдэхүүний жинг иргэдээр хэмжүүлэв

2019-05-10 15:39:57

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Эрүүл аюулгүй орчин-иргэн таны оролцоо” аяны хүрээнд “Шударга худалдааг хөгжүүлэх, буруу хэмжлийн улмаас хэрэглэгчдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо” сэдэвт өдөрлөгийг Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Баянзүрх” худалдааны төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хэрэглэгч үнэлэх" хэрэглэгчийн хяналтын хуудсыг худалдаа эрхлэгч, худалдан авагчдад сурталчилж, хэрэглэгчдээр хяналтын хуудсыг бөглүүлж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараав.

 Иргэдээр хяналтын хуудас бөглүүлж, савласан хүнсний бүтээгдэхүүний тоон хэмжээг үнэлүүлснээр хэрэглэгчийн хяналтыг сайжруулах, дутуу савласан бүтээгдэхүүн худалдах, баталгаагүй жин хэмжүүрээр хэмжлийг буруу хийж, худалдан авагчыг хохироох зэрэг зөрчлийг таслан зогсоох ач холбогдолтой юм.


Савласан бүтээгдэхүүний жинг иргэдээр хэмжүүлэв  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй