
Ираны шүүх ерөнхийлөгч Хассан Роуханигийн дүү Хоссэйн Фэридоуныг (Овгоо өөрчилсөн) тус улсын эрх мэдэл бүхий хүмүүсийн дэмжлэгтэй, улс төрийн сэдэл бүхий авлигын хэрэгт буруутган, тодорхой бус хугацаагаар хорих шийдвэр гаргав.
Хоссэйн Фэридоун уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд өнгөрөгч Бямба гараг (04/V)-т мэдээлсэн билээ. Фэридоуноос гадна зургаан хүн холбогдсон дээрхи шүүх хурал энэ оны 2 дугаар сараас эхэлсэн ч шүүхээс тэдний хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Фэридоун нь 2015 онд Иран болон дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хийгдсэн цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахлах дипломатчийн хувьд толгойлон оролцож байсан юм.
Харин Роухани ерөнхийлөгчийн зарим дэмжигчдийн зүгээс түүний дүүг хорьсон шийдвэрийг шүүх байгууллагаас ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах оролдлого хэмээн харж байгаа
Иран улсын ерөнхийлөгчийн дүү авлигын хэргээр хоригдов | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.