
НМХГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдрийн үүрээр “Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа. Тус захад өнөөдөр орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагджээ.
Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна.
Иймээс иргэд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг үзэж, сонголтоо хийхийг зөвлөж байна.
“Хүчит шонхор” худалдааны төвд гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилт дутуу мах худалдаалж байна | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.