“Тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх тухай” тогтоолоор Тэрэлж суурингийн орчимд 20 координат газрыг чөлөөлөхөөр баталсны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд өнгөрсөн сард тушаал гаргаж чөлөөлөгдсөн газрыг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг томилсон.
Тэрэлж суурингийн 20 координат бүхий 222.5 га, Тэрэлж шугуйн 13 координат бүхий 40 га газар нийт 262.5 га газрыг холбогдох баримт бичгийн хамт Налайх дүүрэгт хүлээлгэн өгөх ажиллагаа баасан гарагт БОНХЯ-нд болов.
Тус ажлын хэсгийн ахлагчаар БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг болон ажлын хэсгийн гишүүд, Горхи Тэрэлжийн БЦГХЗ-ны дарга С.Доржготов, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Б.Мэндсайхан, Налайх дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Д.Энхбаатар нар байлцлаа. Энэ үеэр Тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөгдсөн газруудад цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
| Тэрэлжийн орчмын 262.5 га газрыг Налайх дүүрэгт хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.