
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2018 онд нийт 479 сая америк долларын орлоготой ажиллажээ. Хараат бус төрийн бүтэц Засгийн газрын ёс зүйн газраас энэ сарын 16-нд нийтэлсэн Америкийн төрийн тэргүүний санхүүгийн хуулга үүнийг нотолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч жилийн 400 мянган америк долларын цалинтай. Гэхдээ тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг, улс төрд орохоосоо өмнө амжилттай бизнес эрхэлж байсан юм. Трамп өөрийгөө 10 тэрбум доллараас давсан хөрөнгөтэй гэдэг.
Үүний зэрэгцээ тэрбээр бизнесийн нууцлалаасаа шалтгаалан татварын тайлангаа олонд дэлгэдэггүй. Өмгөөлөгчид нь түүнийг ийм мэдээллээ илчлэхгүйг зөвлөдөг гэж Трамп хэлдэг байна.
Трамп өөрийгөө 10 тэрбум доллараас давсан хөрөнгөтэй гэдэг... | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.