Шууд Chart

Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт их эрсдэлтэй үнэлэгджээ

2019-05-17 13:10:35

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас соёлын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр аймгийн Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдалд төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалтыг хийв.

Хяналт шалгалтыг Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудсаар тус тус шалгаж эрсдэлийн үнэлгээг тогтоосон байна. Хяналтын хуудасны үнэлгээгээр Музейн сан хөмрөгийн бүртгэл хадгалалт хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал “Их”, хөдөлмөрийн харилцаа “Дунд” эрсдэлтэй үнэлэгджээ.

Мөн Соёлын өвийг хадгалан хамгаалагч этгээдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч этгээдийг хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаагаар эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтээр эрсдэлийн үнэлгээг хийхэд “Их” эрсдэлтэй үнэлэгдэв.

 

Шалгалтаар илэрсэн дутагдлуудыг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлага хүргүүлсэн байна.


Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт их эрсдэлтэй үнэлэгджээ  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй