Шууд Chart

Таны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ?

2019-05-23 10:56:24

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.

Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд компанийн ажлыг хойш нь татаж байсан тэр хүн чухам хэн байж болох талаар санал солилцжээ. Спортын танхимд маш олон хүн байсан тул хамгаалалтын ажилтнууд ирж ёслолын ажиллагааг зохицуулж байлаа. Авсанд дөхөж очсон хүмүүс их айж сандарч байлаа. Хүн бүр дотроо ”Миний амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн байдаг билээ? Аз болоход тэр нас барсан байна” хэмээн бодно.

Нэгэн тэвдэж сандарсан ажилтан нөгөө шарилын хайрцаг руу ойртов. Хайрцаг доторхийг үзээд тэр дуугаа гэнэт хураалаа. Хажууханд нь гарч зогсоод ямар нэгэн хүч сүнсийг нь зайлуулан авч одсон мэт тэр гүн бодолд автав. Сонирхолтой нь авсан дотор толь тавьсан байжээ. Доторхийг нь харсан хүн бүр өөрийгөө олж харна. Толины хажууд “Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүч байдаг.  Энэ бол Та өөрөө шүү дээ!” гэсэн бичиг тавьсан байлаа.

Сургамж:

- Өөрийнхөө амьдралыг өөрчилж хувиргаж чадах цорын ганц хүн нь та өөрөө юм.

- Өөрийнхөө аз жаргал, ухаарал, амжилтад хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө юм.

- Таны эзэн дарга, дайсан чинь алга болох аль эсвэл өөрчлөгдөхөд та өөрчлөгдөхгүй.

- Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй.

- Эх орон баян тансаг болсон ч, мөн компани чинь амжилтад хүрч, таны ажлын нөхцөлийг сайжруулсан ч та хичээхгүй бол хөгжихгүй.

- Таны амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг.

- Бэрхшээл боломжгүй даваа, алдаанаас хэзээ ч битгий айж, зайлсхийж бай.

- Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж, өөрчлөн, өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгоорой!


Таны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ?  
Үзсэн: 2376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-24 09:19
ӨНӨӨДӨР ХҮН БОЛГОН Л МАНАН МАФ-ИЙХАН ТЭДНИЙ УДИРДАГЧИД ТЭДНИЙГЭЭ ДЭМЖИГЧ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД МИ ОВОГТОН, Д.ЭРДЭНЭБАТ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ БАГАБАНЬД, СЭРДЭНЭ, Э.БАРААН ХАР- ГАЙТ -ҮҮЛ Л ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ БОЛ ЗААВАЛ ХУВЬ ХҮН БИШ
ATGd [127.0.0.xxx] 2019-05-23 21:59
Uuriiguu uurchluud tegeed erh medeltei abilgach hulgaich nariin umnu yachij chadahgvi bna shtee uchir ter udirdah ajiltand 1.abilgal uguugvi 2. Ter udirdah ajiltand dolignoj tal zasaagvi 3.Tednii hamaaral bvhii hvn ni bish bas hamaatan sadan bish l bol tegeed ajil hiij amidrah vneheer hezvv bolchood bna shtee vvniig huuliin abilgach hulgaichid ni neg oilgoj nadad tus dem boloosoi yadaj muruuruu ajil hiigeed eh orondoo vr bvteeltei undur ashig abch ireh yumaa hiichih yumsan daamch bolomj oldohgvi bna tvvniig hiij gvitsedgeh
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 20:52
сургуулийн захирал бсан Дорлигсүрэн гээч хүн эхнэрийнхээ нйазуудыг магтаж, шагнаад зүгээр байхгүй заавал муу хүн бх ёстой юм шиг надыг гүтгэн шшүмжилдэг байваа

Бидэнтэй нэгдээрэй