Манай улсын байгалийн дурсгалт газруудаас одоогоор Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургууд дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй байгаа аж. Холбогдох албаныхан цаашид ч байгалийн үзэсгэлэнт газруудаа дэлхийн өвд бүртүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлж байна. Үүнд хамгийн эхний ээлжинд Бурхан Халдун уул болон тэр орчмын тахилгат газруудыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх судалгаа шинжилгээ хийж, холбогдох баримт бичгийг нь явуулаад байгаа аж. Дэлхийн өвийн хорооноос зөвшөөрөл олгох юм бол энэ ондоо багтаж олон улсын экспертүүд ирж, хойтон жил бүртгэх боломжтой ажээ. Мөн Бурхан Халдун уулаас гадна Говь нутгийн сонин сайхан, эзэн Чингис хаантай холбоотой түүх дурсгалт газруудыг бүртгэлжүүлэх боломжтой талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Энэ талаар Хөшөө дурсгал, дурсгалт газрын Монголын үндэсний хорооны дарга Н.Уртнасангийн яриаг хүргэж байна.
| Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлнэ | ||
| Үзсэн: 1891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.