
Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгчид тивийн аваргын финалд гурван жил дараалан шалгарсан цорын ганц баг болсноос гадна энэ жил эрэгтэй, эмэгтэй баг хамтдаа анх удаа шилдэг дөрөвт багтлаа.
Ингэснээр тэдэнд Токиогийн олимпод амжилттай оролцох том ирээдүй харагдаж бжй. Эрэгтэйчүүд 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.
Сүүлийн хоёр жилийн финалд манай баг Австралийн шигшээтэй тааран ялагдсан. Казахстан, Кыргызстан зэрэг багаас ур чадвар илт давуу ч Австралийн шигшээд дараалан ялагдсан юм. Тэгэхээр энэ багийн эсрэг илүү сайн тактик боловсруулах хэрэгтэй болов уу.
Сагсан бөмбөг ба олимпийн найдварууд | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.