“Алдарт эх”-ийн одонтой эхчүүд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж авдаг. Тэтгэмжийн мөнгийг эмэгтэйчүүдийн баярын өмнөх сард олгохоор хуульчилсан байдаг учраас сар шинийн өмнө олгоогүй талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл уг мөнгийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн олгохоор болжээ. Шаардагдах санхүүжилтийг Сангийн яаманд хүргүүлсэн гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Эрдэнэбулган ярилаа.
| “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн мөнгийг 25-наас олгож эхэлнэ | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.