Иргэний нийгмийн байгууллагууд ураны хайгуулыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ.
Байгууллагуудын зүгээс Цөмийн энерийн газар, БНХАУ, ОХУ, Канад, Франц улсын хөрөнгө оруулалттай компанид ураны хайгуулын 70 гаруй лицензийг олгосон гэдгийг хэлж байв. Анх Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Коже Говь” компани ураны хайгуул хийсэн. Үүнээс үүдэн малчдын хотонд генийн гажигтай төл гарах, цацрагаар хордон цөөнгүй мал үхсэн гэж тэд хэллээ.
Сүхбаатар, Дорнод зэрэг аймгагт ураны хайгуул хийх зөвшөөрлийг өгч эхэлсэн нь хууль бус үйлдэл гэж Иргэний нийгмийн байгууллагууд онцлосон юм.
Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт хайгуул хийхээр зэхэж байгаа үйлдлийг зогсоох шаардлагатай гэж Гамшгаас сэргийлэх үндэсний төвийн Ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар хэллээ.
| Иргэний нийгмийн байгууллагууд ураны хайгуулыг эсэргүүцлээ | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.