Шууд Chart

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

2019-05-28 07:07:48

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталсан УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.


1. Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

• Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хамтарсан хуралдааны дараа/
Хэлэлцэх асуудал:

• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Хамтарсан хуралдааны дараа/
Хэлэлцэх асуудал:

• Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох.

4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

• Бусад.


УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй