Шууд Chart

Химийн бодисыг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчлийг таслан зогсоожээ

2019-05-28 17:43:00

Энэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, “Сезон” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ.

Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх, арьс үрэвсүүлэх аюултай юм байна.


Химийн бодисыг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчлийг таслан зогсоожээ  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй