Шууд Chart

Жумудар, Ишбуга ноёдын занданшуулсан шарилын тухай нийтэлжээ

2014-02-19 11:00:20

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг хэвлүүллээ. Уг номд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлжээ.

Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Хүлэгэ ханы ач хүү Жумудар ноён болон одоогийн Туркийн нутаг дэвсгэр Анатолийг олон жил захирч явсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил Амасиа хотын музейд хадгалагдаж байгааг  гэрэл зургаар харуулж, үүх түүхийг нь өгүүлсэн  сонирхолтой ном бүтээжээ.
Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлсэн байна.
Номд түүхэн үйл явдал болсон газар орон, дурсгалт зүйлсийн 90 гаруй гэрэл зураг оржээ.
Уг номыг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор, дэд профессор Б.Батхишиг нар бичиж, зурагчнаар Г.Энхбаяр, Д.Нямдаваа нар ажилласан байна.        

Жумудар, Ишбуга ноёдын занданшуулсан шарилын тухай нийтэлжээ   
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй