Шууд Chart

А.Гантулга: Хувьчлалаар орон сууц авч байсан иргэн “Буянт-Ухаа 1” хороололд байр авах хүсэлтээ гаргаж болно

2014-02-19 12:49:59

“Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргасан. Тэгвэл өнөөдөөр уг хороололд байр авах хүсэлтэй иргэдийг нэгдсэн мэдээллээр хангахын тулд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос мэдээлэл хийсэн юм.

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгаас тодруулга авлаа.
 
- “Буянт-Ухаа 1” хороолол хэзээнээс бүртгэлээ эхлэх вэ?
 
- ТОСК-ийн зүгээс Засгийн газрын батласан журмын дагуу  бүртгэлийн үйл ажиллагааны нарийвчилсан журмыг гаргах юм. Уг журам ирэх сарын  эхээр батлагдчих учраас  тэр үеэс захиалгаа авч эхэлнэ. Нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч,  40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах журмыг Засгийн газраас батласан шүү дээ.
 
- Бүртгэлийг ямар хэлбэрээр хийх вэ?
 
- “Буянт-Ухаа 1” хорооллоос байр авах хүсэлтэй иргэдийн дунд буруу ойлголт их байна. ТОСК-д танил талтай бол байртай болчих юм шиг ойлгоод байх шиг. Тийм зүйл байхгүй. Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд бүгд цахим хэлбэрээр бүртгэлжилтэд хамрагдана. Бид бүртгэл эхлэнгүүт бүхий л шаардлагатай анкет, өргөдлийн маягтуудыг өөрийн  http://www.occk.mn/ сайтдаа байршуулна.
 
- Бүртгэлийн онцлог талын тухайд?
 
- Бүртгэлийн программ нь Монгол Улсын шинэчилсэн бүртгэлийн системтэй холбогдсон. Тэгэхээр иргэд ямар нэгэн байдлаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх, өмнөх Засгийн газрын зээлд хамрагдсан байдлаа нуун дарагдуулах зэрэг оролдлогууд илэрч мэдэх юм.
 
- Иргэдийн дунд урьдчилгаа төлбөрийг хэт өндөр байна гэсэн яриа гарсаар байгаа. Урьдчилгааг илүү  уян хатан байдлаар шийдэх нөхцөл боломж байгаа юу?
 
- Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тооцсон байгаа.  Бид хамгийн анхны “Буянт-Ухаа” хорооллыг иргэдэд өмчлүүлэх ажлыг хийх гэж байна. Уг хороолол өөрөө бондын мөнгөөр санхүүжиж байгаа. Засгийн газар журам батлахдаа эргэн төлөгдөх  эдийн засгийн судалгаанд  үндэслэн гаргасан. Тэгэхээр өөрчлөгдөх боломжгүй.  
 
- Байрны талбайн хувьд сонголт хэр байгаа бол?
 
- Хорооллын хэмжээнд нийт  33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус  бүр 252, нийт 756 ширхэг, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр  252, нийт 756 ширхэг 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа. Эндээс иргэд боломж, нөхцөлдөө тааруулж, сонголтоо хийнэ.
 
- Ахмадуудад банкны зүгээс зээлийг нь дэмжих магадлал тун бага байдаг. Журамд энэ байдлыг яаж тусгасан бэ?
 
- Ахмад настан гэсэн ангилалд  60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд багтаж байгаа. Журамд тухайн ахмад настан үр хүүхэд, хамаатан садантайгаа нийлж авах боломжит хэлбэрээр тусгагдсан.
 
- Тэгвэл тухайн ахмад настан нас барсан тохиолдолд байр эзэмших эрх ах, дүү, үр хүүхэд, хамаатан саданд нь шилжинэ гэсэн үг үү?
 
- Иргэд ахмадуудад олгоод байгаа түрээсийн байр юм шиг ойлголттой байгаа. Тухайн ахмад настны гэрээслэлийн дагуу өмчлөх эрх шилжинэ.
 
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр авах боломжит  нөхцлийг мөн ийм байдлаар тусгаж өгсөн үү?
 
- Тийм ээ.  Ах дүү,  асран хамгаалагчидтайгаа нийлээд байр авах эдийн засгийн нөхцлөө бүрдүүлэхээр зааж өгсөн.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс  зээлийн хүүг зургаан хувь болгох, цаашлаад урьдчилгаа төлбөрийг багасгах хүсэлтүүд манай байгууллагад  ирсээр байгаа. Бид Засгийн газрын батласан журамд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Зөвхөн бүртгэлийн нарийвчилсан журмыг боловсруулж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.
 
- Байр авах  хүсэлтэй иргэд өмнө нь хувьчлалаар орон сууц авч байсан бол яах вэ?
 
- Журамд өмнөх Засгийн газрын болон одоо хэрэгжиж байгаа орон сууцны зээлд хамрагдаагүй иргэд хүсэлтээ гаргаж болно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, хувьчлалаар байр авч байсан иргэд өөрийн өмчлөлөө шилжүүлснээр зээлд хамрагдах хүсэлтээ гаргах эрхтэй болно гэсэн үг.
 
- Сугалаа хэлбэрээр байр авах иргэдийг сонгоно гэсэн. Энэ талаар?
 
- Эрэлт, нийлүүлэлтийн харьцангуй зөрүүтэй байдлаас үүдэн бид шударга замаар байрыг хүртээмжтэй хуваарилахад анхаарч ажиллана. Иргэд бүртгэлийнхээ дагуу банкин дээр очиж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд сугалаанд  оролцох замаар байраа авна.  Бид сугалааг санамсаргүй сонгох түүлтийн арга бүхий программаар явуулах ажлыг судлаж байгаа. Мэдээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй, ил тод байлгах замаар сугалааг явуулна.
 
- Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

А.Гантулга: Хувьчлалаар орон сууц авч байсан иргэн “Буянт-Ухаа 1” хороололд байр авах хүсэлтээ гаргаж болно   
Үзсэн: 12526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
14.54.78.xxx [14.54.78.xxx] 2014-05-27 15:33
olon hund bolomj olgoj bgad mash ih bayartai bna.bayarllaa
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2014-03-10 19:57
TVTS mashinaar oron suutsnii zahialgiin bvrtgeliig heviin avj baina
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-03-09 23:26
захиалга авах нь ахиад хойшилсон гэнээ залуусаа
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-03-09 13:02
Burtgelee xezeenees abax ym be????
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-03-09 12:41
30% арай их бишүү яг одоо гар дээрээ дор хаяж 10 аад сая төгрөгтэй залуу гэр бүлүүд хэр их билээ, Насаараа ажиллаад цалингаасаа цуглуулаад дөнгөж л урьдчилгааг нь олж байгаа ч хүмүүс байна, үнэхээр ард иргэдийн төлөө гэдэг нь эргэлзээтэй л юм
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-05 10:12
Цаагуураа хахууль өгсөн нь яриад аль хэдийн авахаар болсон байгаа гээд банкныхан хэлэх юм
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-03-03 21:05
194 tei sanal neg bn
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-02 09:17
БАЙШИН БАРЬСАН ЯАСАН САЙХАН ЮМ БЭ гэтэл ХУВААРЬ ГАРГАХ ГЭЖ ТЭМЭЭ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ БОЛОХ ЮМ. тоск-ИЙНхан журмаа хурдан гаргаж, төрийн байгууллагуудад квотоо хурдан хуваарилаачээ яасан их уддаг юм тийм чадваргүй ажилтнуудтай газар юмуу хаашаа юм. 1764 айлын орон сууц барихаас удаж байна арай дэндүү юмаа тӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЯАХЫН ОНЛАЙНААР ӨРГӨДӨЛ БӨГЛӨХ ЮМУУ. БАЙГУУЛЛАГЫН КВОТОО ХАРААД СУУГААД БАЙХ УУ. БҮХ ЮМ УЧИР НЬ ОЛДОХГҮЙ ТАГ ЧИГ ЖУРАМ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГ МОНГОЛЫН ЧАДАЛТАЙ ЗАЛУУСТ АЖИЛ ОЛДОХГҮЙ ГАДААД РУУ ЯВЖ БАЙНА.
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-27 16:36
Тодорхойгүй мэдээлэл чинь авилга хүсч байгаагийн илрэл шүү дээ.
Mori Honi [103.26.194.xxx] 2014-02-27 15:46
Tanai bairand hamragdah gesen yom
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-02-24 15:20
журам гарна гэж удах юм
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-02-21 08:42
yag unen 194te sanal neg bna
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-02-20 11:47
Ирэх сар гэдэг нь 3-н сар юм уу Тэгээд санамсаргүй түүлтийн гэдэг сонголт буруу байнаа тэр чинь их Но-той шдэээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-19 22:42
барих гэж жил хүрэхгүй хугацаа болж байхад журам нь гарах гэж байна, батлагдах гэж байна, батлагдсан байна гэсээр бараг барьснаасаа их хугацаа зарах юмаа нээрээ.

Бидэнтэй нэгдээрэй