Шууд Chart

Ерөнхийлөгч Зеленский Аюулгүй байдлын албаны орлогч даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2019-06-07 10:51:53

Украйн Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский зарлиг гаргаж, Аюулгүй байдлын албаны орлогч дарга Виктор Кононенког үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Кононенко хэлэхдээ би албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 31-ний өдөр өгсөн гэж мэдэгджээ. Тэрээр уг албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон юм байна.

Зеленский түүний оронд Аюулгүй байдлын албаны орлогч дарга бөгөөд Авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар өөрийн дотны хүн болох “Квартал 95” студийн үндэслэгч, захирал, Зеленский-гийн сонгуулийн штабыг удирдсан, Ард түмний зарц буюу Төрийн албан хаагч намын үүсгэн байгуулагч Иван Бакановыг томилжээ.


Ерөнхийлөгч Зеленский Аюулгүй байдлын албаны орлогч даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй