Шууд Chart

Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан тушаалтныг баривчилжээ

2019-06-07 13:00:00

Киргизстан Улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын Тамгын газарт ажиллаж байсан хүн баривчлагдсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн шинэчлэлийн газрын даргаар ажиллаж байсан Манасбек Арабаевыг баривчилжээ гэж мэдээлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооноос ч үүнийг нотолжээ. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч: “Манай байгууллагаас гэмт бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах болно” гэж мэдэгдсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой мэдээлээгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа юм гэжээ.

Тус улсад батлагдсан шинэ хуулиар Парламент төрийн тэргүүний халдашгүй байдлыг хүчингүй болгосон тохиолдолд л шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болж байгаа юм байна. Энэ нь онц хүнд төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд хэрхэн яаж хэрэгжих нь одоогоор ойлгомжгүй байгаа ажээ.


Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан тушаалтныг баривчилжээ   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй