Шууд Chart

Олимпийн наадмын өчигдрийн тойм

2014-02-20 11:17:58

Та бүхэнд өвлийн олимпийн ХХII наадмын 11 дэх өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өнгөрсөн шөнө эрэгтэй тэшүүрчдийн 10000 метрийн уралдааны феналын тоглолт болж тэмцээний эхний гурван байрт Голландын тамирчид шалгарлаа. Эхний байрт Голландын тамирчин 28 настай дэлхий аварга Жорес Бергэсма орсон бол мөнгөн медалийг Ванкүүврийн олимпийн аварга Сэвэн Кармер хүртэж, Турины олимпийн 10000 метрийн эрэгтэй тэшүүрчдийн аварга, дэлхийн долоон удаагийн аварга Боб Джонг хүрэл медалийг хүртлээ. Олимпийн наадмын эрэгтэй тэшүүрчдийн төрөлд Голландын тамирчид илүүрхсээр байгаа. Өмнөх өдрүүдэд 500 метр болон 5000 метрийн уралдаанд тэд эхний байруудыг мөн авсан.  

Өнгөрсөн шөнө болсон уулын цанын эмэгтэйчүүдийн төрөлд Слованийн тамирчин Тина Маз түрүүлж, олимп дэлхийн хошой аварга болж байна. Мөнгөн медалийг Австрийн тамирчин Анна Финингэр хүртсэн хүрэл медалийг Германы тамирчин Викториа Рэбэнсбүүрг хүртлээ.
Мөн өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн биатлоны бөөн гараатай 15 км-ийн финалын уралдаан болсон. Энэ төрөлд Норвегийн тамирчин дэлхийн 11 удаагийн, Олимпийн хошой аварга Свэнтсэн түрүүлж гуравдахь алтан медалиа хүртсэн. Харин мөнгөн медалийг Сочигийн олимпийн хошой алтан медалт Францын тамирчин Мартин Фуркат хүртэж хүрэл медалийг Чехийн тамирчин Ондэ Морватс хүртлээ.
Мөн  цанын хоёр төрөлтийн эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдааны эхний хоёр байрт Норвегийн тамирчид орсон бол хүрэл медалийг Германы тамирчин хүртлээ. 
 

Олимпийн наадмын өчигдрийн тойм  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй