
Тэрбээр “Carbon Conservation” хэмээх олон улсын төрийн бус байгууллагыг тэргүүлдэг бөгөөд хөгжиж буй орнуудын эрчимтэй өсч буй эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилтэй байгаль орчны хамгааллын асуудлыг хэрхэн уялдуулах, ой мод, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг яаж бий болгох чиглэлээр тухайн улс орны Засгийн газартай хамтран ажилладаг юм.
Байгаль орчныг хамгаалах үйлсээрээ дэлхий дахинаа танил болсон энэ эрхэм байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг манай төрийн бус байгууллагуудтай танилцаж, Монголын эко брэндийг дэлхийд хэрхэн таниулж сурталчилж болох тухай өөрийн байр сууриа танилцуулж, хамтран ажиллах арга замын талаар зөвлөлдөж байгаа юм.
Доржээ Сан ням гаригт “Өнөөдөр” сонины Эко танхимд зочлон, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн билээ. Тэрхүү ярилцлагыг “Өнөөдөр” сонины 2010.01.12-ны дугаараас уншина уу.
"Time" сэтгүүлийн 2009 оны байгаль орчны баатар "Эко" танхим-д зочиллоо | ||
Үзсэн: 1900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.