Шууд Chart

Амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

2019-06-12 14:23:48

Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь  Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ.

Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.


Амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 10:11
Дэмжлэг үзүүлэх хэдэн төгрөг өх биш,шууд байр авч өх хэрэгтэй,энэ хүний нөхөр,олон хүүхдийн эцэг тэр цагдаа миний чиний таны та нарын төлөө явж амиа алдсан,хэнд ч хэрэггүй бөх мориныхонд бараг гуйх шахуу олгодог ЛАНД машиныхаа үнийг амиа алдсан төрийн цагдаадаа түүний ар гэрийхэнд гаргачихалдаа,энэ нь нэг талаараа буян болно-нөгөө талаараа төр цагдаагаа харж үзсэн хуулинд нийцсэн үлгэр жишээ ажил хэрэг болно шүү?
Зочин [127.0.0.xxx] 2019-06-12 18:12
Ямарч байгууллагад ажиллаж байсан албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилчин албан хаагчдад ар гэрийнхэнд нь олгодог 36 сарын цалинтай тэтгэмжийг ямар нэгэн гуйлга шахалт шаардлагагүйгээр олгогдож байгаа эсэхийг хянаж баймаар байна..Тэгэхгүй бол тухайн байгууллага,тэр тусмаа хувийн байгууллагууд ар гарийнхэний нь хууль мэддэггүйг далимдуулах, он жил дамжуулан чулуу хөөлгөн хугацаа хожиж хэргийг хуучруулах явдал их байдаг.Өргөдөлүүд замдаа дарагдан алга болон шийдэгддэггүй учраас ийм удсан байх. Өргөдлийг хүлээн авч шуурхай арга хэмжээ авч өгсөн Ерөнхий сайд Ү.Хүрэлсэхэд Олон олон хохирогчдынхоо өмнөөсбаярлаж байгаагаа илэрхийлээд Ажлын амжилт хүсье.Би ч тийм л хохирогчдын нэг .2017-11-28 ний өдөр "Штайнколе"ХХК Далангийн нүүрсний уурхайд ажил дээрээ амиа алдсан залуугийн ээж .Энэ компани хохирлыг минь одоо болтол бүрэн барагдуулаагүй маргааш нөгөөдөр гээдл чирэгдүүлсээр одоо бүр бидэнд хамаагүй гэх мягийн зүйл яриад сууж байгаа нь хөгшин надад их л гомдолтой байдаг даа

Бидэнтэй нэгдээрэй