
Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн /2019.06.12/ хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнд:
- Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4, 5-нд,
- Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
- Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
- Төв аймгийнх долдугаар сарын 8-10-нд,
- Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10-нд,
- Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болохоор товлогдлоо.
Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.
Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо | ||
Үзсэн: 3196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.