
Олон нийтийн цахим сүлжээний Фэйсбүүк хуудас нь хэрэглэгчдэдээ хүргэх шинэлэг үйлчилгээнүүдээ нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 2012 онд нэг тэрбум ам.доллараар инстаграмыг худалдан авч, үйлчилгээгээ өргөжүүлсэн бол энэ удаад Вотсапп (WhatsApp) буюу түргэн бичилт бүхий мессежний программыг 19 тэрбум ам.доллараар худалдан авлаа.
Энэ бол салбарынхаа түүхэнд тэмдэглэгдэх хамгийн өндөр өртөг бүхий худалдан авалт юм. Вотсапп мессежний программ нь хүмүүсийн харилцаа холбоог улам хялбарчилж, хурдан шуурхай үйлчилдгээрээ дэлхийн олон сая хэрэглэгчдийг татаад байна.
Сүүлийн судалгаагаар сар бүр 450 сая идэвхтэй хэрэглэгчээр эгнээгээ нэмэгдүүлж байгаа эрэлт ихтэй программ юм. Хэрэглэгчид үүний тусламжтайгаар интернетэд холбогдсон үедээ үнэгүй мессеж бичих бөгөөд дэлхийн хаанаас ч бие биетэйгээ холбогдож, бичлэг, дуу, дүрст мессежийг илгээж болдгоороо гар утасны мессежний үйлчилгээг халж байна. Энэ программ нь андройд үйлдлийн системтэй ихэнх ухаалаг гар утсан дээр ажилладаг байна. Вотсаппын энэ бүх давуу тал нь фэйсбүүк хэрэглэгчдийн тоог хэд дахин нэмэгдүүлж чадна гэж Марк Зукерберг үзсэн учир энэхүү үйлчилгээг худалдан авахын тулд дөрвөн тэрбум ам.долларыг бэлнээр, 12 тэрбум долларыг компанийнхаа хувьцаагаар арилжжээ.
Facebook түргэн бичилт бүхий мессежний программыг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 2619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.