Шууд Chart

Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

2019-06-19 16:13:52

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов.

  23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор иржээ.


Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй