Завхан аймгийн Тэлмэн суманд барих дулааны цахилгаан станцыг барих ажил эхэлжээ. Тус цахилгаан станцыг Хятадын хөрөнгө оруулалтаар Засгийн газрын Концессын гэрээгээр хийх ба хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдсэн байна.
100 мега ваттын хүчин чадалтай Тэлмэний дулааны цахилгаан станц нь Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрс худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ зэргэлдээх аймгуудад мөн түгээх аж. Цахилгаан станцын барилгын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлж 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор барьж байгаа Тэлмэний дулааны цахилгаан станцаас гадна Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эгийн голын усан цахилгаан станц, Туул-Сонгины усан цэнэгт цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсноо салбарын яам мэдэгдээд байгаа юм.
Дулааны цахилгаан станцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн талаар Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивын яриаг хүргэж байна.
| Тэлмэний дулааны цахилгаан станцыг дөрөвдүгээр сараас барьж эхэлнэ | ||
| Үзсэн: 2858 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.