Шууд Chart

Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2019-06-28 09:25:26

НМХГ-аас Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний автобусны буудлын арын 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан ба өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг эмийн сандаа байрлуулсан байв. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

 Мөн Насны зам ХХК-д цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар зам, барилгын ажлын зузаан, чийг, нягтыг тодорхойлох цөмийн хэмжүүр багажийг тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаагүй байранд хадгалж байсан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, тус цөмийн хэмжүүрийг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийллээ.


Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй