Шууд Chart

ХХI зууны "Монгол Гамлет"

2019-06-29 10:47:46

УДЭТ-ын жүжигчин, 21-р зууны "Монгол Гамлет" хэмээгдэх СТА С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2001 онд СУИС-ийг Жүжигчний мэргэжлээр дүүргэснээсээ хойш энэ театрын жүжигчнээр ажиллаж буй юм.

Түүнийг үзэгчид “Надаар тоглосон хайр” жүжгийн Бүүвэй, “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Франсуа Пиньон, “Эр хүн болгож өгөөч” жүжгийн Батаа, “Ээжээ...” жүжгийн Болд, Зориг, “Атга нөж” жүжгийн Өгөөдэй, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Квазимода, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхөр, “Тэнгэрийн хүү” жүжгийн Их зайран, Хятад түшмэл, “Ромео Жултетта” жүжгийн Лоренцо гэх мэт олон сайхан дүрээр нь мэднэ. 

Өнөөдөр 43 нас хүрч буй авьяаслаг жүжигчин маань 2006 онд СТА хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ. Түүнчлэн 2003 онд “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Франсуа Пиньоны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал, 2010 онд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхрийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал, 2011 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элчийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал болон БСШУЯ-ны “Мөнгөн мод” наадмын “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” шагнал, 2012 онд “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж байсан билээ.

СТА С.Болд-Эрдэнэ сайн жүжигчин төдийгүй сайн дуучин. Тэрбээр найруулагч Г.Наранбаатар, жүжигчин Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг нартай "Драмын 4" хамтлагийг үүсгэн байгуулсан байдаг. Тус хамтлагийнхан дөрвүүлээ "Алтан гадас" одонтой бөгөөд тэднээс тайзнаа хамгийн олон дүр бүтээсэн нь С.Болд-Эрдэнэ жүжигчин юм. Драмаар овоглосон чадварлаг жүжигчин маань чөлөөт цагаараа усанд сэлж, ууланд авирах дуртай гэнэ. 

С.Болд-Эрдэнэ эхнэр, хүүхдүүдийн хамт


ХХI зууны "Монгол Гамлет"  
Үзсэн: 2530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй