Шууд Chart

"Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5-нд эхэлнэ

2019-07-01 14:07:58

"Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5, 6, 7-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Playtime амьд хөгжмийн наадам гэж явдаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болж байгаа аж. Тус наадамд хип хоп урсгалын уран бүтээлчид ч оролцохоор болсон байна.


"Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5-нд эхэлнэ  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй