Шууд Chart

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана

2019-07-03 19:15:14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Тус хуралдаанаас отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав.

 Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар болов. 

Өвөлжилт, хаваржилт болон цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрэн бүрдүүлэх зэргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй