Горны Алтай нутгаар 2019 оны тавдугаар сард Орос, Монгол, Шинжан уйгарын 70 гаруй уран бүтээлчдийн хамтарсан судалбар зургийн аялалыг ОХУ-аас зохион байгуулсан бөгөөд уг аялалд оролцсон монгол уран бүтээлчдийн хамтарсан тайлан үзэсгэлэн 2019 оны 07 сарын 04-нөөс 07 сарын 14-ний өдрүүдэд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, УГЗ С.Дагвадорж, МУЭ гишүүн ахмад зураач Н.Оросоо, МУЭ нэрэмжит шагналт зураач, СТА Г.Лхагвасүрэн, Х.Пүрэвжав, Я.Бат-Ирээдүй, Б.Очирхуяг, Р.Баярмөнх, П.Ганбат, П.Одон, СТА Г.Ариунболд, Х.Дастан, Ж.Ризабек, Б.Хайрат, К.Ёлка зэрэг уран бүтээлчдийн 60 гаруй судалбар зургаас бүрдсэн юм.
Тус үзэсгэлэн мэргэжлийн уран бүтээлчдийн уран бүтээлийн гол дадлага болох байгаль дээрээс нь өнгө болгон зурах нь нэн чухал дадлага, уран бүтээлийн суурь судалгаа байдаг бөгөөд залуу уран бүтээлчдийг судалбар хийхэд дэмжин, хөгжүүлэх зорилготой. Үзэсгэлэн эртний нүүдэлчдийн нутаг дэвсгэрт багтсан Горны Алтай байгалийн үзэсгэлэнт газрыг Алтай таван богдыг чанх ардаас харах боломжийг бий болгон судалбар зураг болгож байгаагаараа ач холбогдолтой юм. Энэхүү судалбар аялалыг Монголын Урчуудын эвлэлтэй хамтран залуу уран бүтээлчдээ дэмжин жил бүр тогтмол үргэлжлүүлэхээр зорьж байгаа юм.
“Уулсын өнгө” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагт “Орд” арт галерейн танхимд зохион байгуулагдах бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, МУЭ шагналт зураач, УГЗ С.Дагвадорж тэргүүтэй хүмүүс оролцоно.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар
| “Уулсын өнгө” үзэсгэлэн нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.