
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2019 оны долоодугаар сарын 5-ны өдөр нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын бүх хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр:
1. Хэрэглэгчдийн цахилгаан оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
2. Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх.
3. Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах.
Иймд мэргэжлийн байгууллагатай хамтран өөрийн эзэмшлийн гадна цахилгаан тоноглолын аюулын эрсдэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хэрэглэгч та бүхэнд уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.