Шууд Chart

"Боржигин наадам-2019" болно

2019-07-05 11:23:06

Энэ жил Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төвийн бүсийн хурдан морины уралдааныг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг Боржигин наадмыг хамтатган энэ сарын 26-28-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Боржигины бор тал Цэрдгэрийн ухаа хэмээх газар хийхээр төлөвлөжээ. 

Наадмаар Боржигин хошууны таван аймаг, 17 сум оролцон тусгай хөтөлбөрийн дагуу Боржигин хошууны түүх, ёс заншил, урлаг, соёл уламжлал, боржигин ахуйг иргэд, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хуучнаар Боржигин Сэцэн вангийн хошуу одоогийн Говьсүмбэр, Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймаг юм. 

Авто машины хөдөлгөөнөөс тоосжилт их үүсдэгтэй холбоотойгоор наадам зохион байгуулагдаж байгаа бүсэд нэг радиустай зурвас татаж, авто машин нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. 


"Боржигин наадам-2019" болно  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй